2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Сургууль нь шатсан Баянтэс сумын сурагчид дотуур байрандаа хичээллэнэ

Завхан аймгийн Баянтэс сумын хичээлийн байранд өнгөрсөн шөнө гал гарсан талаар мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн өнөөдөр хичээллээгүй юм. 

Улмаар сумын онцгой комисс яаралтай хуралдаж, сурагчдыг маргаашнаас хичээллүүлэхээр болсон байна.

Тус сургуулийн захирал Ч.Дашхүүгийн өгч буй мэдээллээр, сургуулийн барилга нь 220 хүүхдийн багтаамжтай ч 600 гаруй хүүхэд сурч буй ажээ. Нэмэлтээр 320 хүүхдийн багтаамжтай байр баригдаж буй ч ашиглалтад ороогүй аж. Сургуулийн барилга ийн шатсан учир шинээр баригдаж буй байр болон 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны доод давхарт сурагчдыг хичээллүүлэхээр бэлтгэж буй юм байна. Хүүхдүүд маргаашнаас хичээлдээ явна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.