2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ТУЗ-д Монголын талыг төлөөлөн ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөхөөр болсон байна. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, “Н.Багабанди гуайн тухайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх ажилд хяналт тавьж ажиллах хүсэлт тавьсны дагуу ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. Нэгэнт далд уурхай ашиглалтад орсон тул түүнийг чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна” гэсэн юм.

Эрдэнэс зэсийн группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнг мөн Засгийн газрын Шүүр ажиллагааны хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Шүүр ажиллагааны хүрээнд тэтгэвэрт гарсан ч төсвөөс давхар цалин хөлс авч байгаа 6161 иргэн байгааг үүрэгт ажлаас нь үе шаттайгаар чөлөөлнө гэдгийг онцоллоо.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.