2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна.

11:00 цагаас БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монголын багш нарын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 


11:00 цагт ОӨУБЕГ-ын төв байранд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт Архивын ерөнхий газарт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн "Гурван үеийн намтар"-ийн лавлагааг олон нийтэд ил болгох хүсэлт тавина.

11:00 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо "Буянт-Ухаа 2" хорооллын 240 хүүхдийн Улсын 250 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа болно.

 

12:00 цагт Нарангийн энгэрт Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Эко Парк” төслийн шав тавих ёслол болно.

15:00 цагт Америкийн соёл, мэдээллийн төвд 2017 оны Венецийн биеннальд оролцсон, очиж үзсэн уран бүтээлчид, зохион байгуулагчид, урлаг судлаачидтай уулзаж Венецийн биенналийн талаар нээлттэй ярилцага хийнэ.


MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хүний эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс “Иргэдэд хандах иргэний нийгмийн үг” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй компанийн бонд арилжаалагдах гэж байна. Энэ талаар “Сүү” ХК, “Голомт капитал”, “Тэнгэр капитал”, “Ард капитал” ХХК хамтран мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

13:00 цагт Италийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.