2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН СОГТУУДАА ТОМИЛСОН ШҮҮГЧ НАРТ О.БААСАНХҮҮ ИТГЭХГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн оны 12 дугаар сард Төрийн ордонд МАХН-ын хоёрдугаар их хурлыг зохион байгуулж, Н.Энхбаярыг намын даргаас нь “огцруулж” өөрөө МАХН-ын даргаар сонгогдсон билээ.

Улмаар О.Баасанхүүгийн зүгээс МАХН-ын даргаар томилогдсон тухайгаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байгаа юм. Хэрвээ Улсын дээд шүүх О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээж авбал тэрбээр МАХН-ын хууль ёсны дарга болно гэсэн үг.

Гэсэн хэдий ч О.Баасанхүү Дээд шүүх өөрийг нь МАХН-ын даргаар бүртгэж авна гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаа бололтой. 

Учир нь тэрбээр Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчдэд итгэхгүй байгаа гэдгээ саяхан хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Open door” сонины сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагынхаа үеэр Ц.Элбэгдоржийн согтуудаа томилсон шүүгчид шударга ажиллана гэдэгт эргэлзэж байна гэдгээ хэлжээ.

Х.Онон

Эх сурвалж updown.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.