2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
10 мянган сурагч гурван ээлжээр хичээллэнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд тавхан хоног үлдлээ. Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэх аж.

Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль 10 дугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын нэгний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс өмнө дуусгахаар төлөвлөж байгааг албаныхан онцолсон.

Мөн ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орох аж.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.