2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Нийт 91 эрүүл мэндийн байгууллагын тусгай эрхийг түдгэлзүүллээ

Бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл хангаагүй эрүүл мэндийн  байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 24-ний өдрийн "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай" А/678 дугаар захирамжаар нэг сарын хугацаатай түдгэлзүүллээ.

Дээр дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.20-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрүүл мэндийн байгууллагуудад анхааруулж байна. Энэ чиглэлийн дагуу 90 Эмийн сан, нэг Хүүхдийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагын эрхийг түдгэлзүүлжээ.

 

Л.Сайнбаяр

http://www.24tsag.mn/a/163683

 

 

È

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.