2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
ЭМЯ:Амгалан гаалийн газрын ажилтнаас халдвар илэрлээ

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.12.11/ өглөө. Улсын хэмжээнд өчигдөр 20633 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс халдвар илэрчээ. Үүний зургаа нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Мөн Амгалан гаалийн газрын ажилтнуудыг тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулахад нэг ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ. Сэлэнгэд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Гаалийн газрын ажилтны ойрын хавьтал буюу гэр бүлийнхэн, ажлын газрын 50 хүнээс халдвар илрээгүй. Одоогийн байдлаар дам хавьтал болсон 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Энэ тохиолдлоос болоод хөл хориог цуцлах Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх эсэхийг би мэдэхгүй” гэж ярилаа.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын тоо 454, Монгол Улсад батлагдсан тохиолдол 905 боллоо.

2020.12.11-ний 11:00 цагийн байдлаар

  • Сэлэнгэд - 208
  • Улаанбаатарт - 138
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 31
  • Говьсүмбэрт - 4 
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна. 

Эх сурвалж:www.polit.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.