2025 оны 02 сарын 18
Мэдээ, мэдээлэл
”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ

Төр өөрийн эзэмшилд байгаа компаниудаа зарах нь зөв. Төр хувийн хэвшилүүдтэйгээ зах зээлээ хуваагаад байвал эдийн засаг сайжрахгүй гэх нэгэн байхад төр ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьд өгөх нь буруу. Алдагдал хүлээгээгүй л бол төр тэндээсээ ашгаа хүртээд өөрийн мэдэлдээ байлгах нь алсын хараатай бодлого болно гэж ярих хүмүүс ч байдаг. Өнгөрсөн хугацаанд хувьчлал нэрийн цаана ямар том булхай, луйвар явагддагийг олон жишээ харуулсан. Өмчийг нь үнэгүйдүүлж, үйлчилгээг нь сулруулж, ажилчдыг нь халж бүр цаашлаад үйл ажиллагааг нь тэс өөр болгосон тохиолдлууд ч бий.  Хэдхэн хоногийн өмнө Төрийн өмчийн хорооноос "Оргил рашаан сувилал" дуудлага худалдаагаар хувьчлагдсаныг зарлав. Ингэхдээ зарлагдсан үнийг нь гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авсаныг тодотгожээ. Сувиллыг хувьчлах асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, улс төрчдийн халаасанд орох гэж байна хэмээн хардаж, ажилчид нь барилга, газар нь нэгээрээ ор танихгүй хүний мэдэлд орж байгааг сануулсаар өдийг хүрсэн. Тэгвэл хотын төвд байдаг тус сувилал Д.Ганбат гэж хүний мэдэлд оржээ. Ингээд хувьчлал хэрхэн явагдсан, хэн гэдэг хүний өмч болсон хийгээд "Оргил рашаан сувилал"-ыг тойрсон газрын асуудлыг хөндөж байна.

"Оргил рашаан сувилал" хэрхэн хувьчлагдав

"Оргил рашаан сувилал"-ыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдэлд очих нь, “АПУ”-гийн Г.Батхүү тус сувиллыг мэдэлдээ авахаар улайрч байна. Хан-Уул дүүрэгт өөрийн гэсэн вант улсаа байгуулах мөрөөдөл нь "Оргил рашаан сувилал"-иар үргэлжлэх нь гээд л нэг хэсэг цуурсан. Гэхдээ энэ мэт мэдээллүүд хувьчлал хэр эртнээс эхэлсэнийг харуулах мэт. Газар болоод байршил, үйл ажиллагаа нь хэний ч шуналын шүлсийг асгаруулдаг тус газрыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж, Д.Ганбат гэх эрхэмд 15 тэрбум төгрөгөөр өгч орхив. Өмнө нь УИХ-ын шийдвэрийн дагуу 2015 болон 2017 онуудад 2 удаа нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж байсан ч ганц ч оролцогч ирээгүй тул ийнхүү 3 дахь удаагаа буюу 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12.0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худал