
Гандантэгчинлэн хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд өгч хадгалуулсан найман авдар дүүрэн үнэт эдлэлүүд ор сураггүй алга болсон учир битүүлэг хэрэг одоо болтол бүрэн гүйцэд шалгаагдаагүй байгаа нь тун гайхалтай. Тус хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй удирдлагууд нь анх 1971-1983 оны үед алт, мөнгөөр урласан бурхад, шашин номын эдлэл хэрэглэлүүдийг Эрдэнэсийн санд хадгалуулсан байлаа. Тэдгээрийн дотор өндөр хэргэм цолтой лам хувраг, хутагт хувилгаад болон наймдугаар Богд Жамзундамба хутагт, түүний гэргий Дондогдулам нарын хөөрөг, гоёлын зүүлт зэрэг үнэ цэнтэй ховор нандин зүйлс цөөнгүй байжээ.
Д.Чойжамц хамба ламтан 1995 онд Монгол банк руу бичиг цаас чулуудан Амарбаясгалант, Дашчойлон хийдийг сэргээн засварлах нэрээр төмөр авдартай үнэт эдлэлүүдээс буцаагаад Гандантэгчинлэн хийддээ авсан байв. Дараа нь харин бурханы шашны хэсэг лам нар Д.Чойжамц хамба тэргүүтнийг “Эрдэнэсийн сангийн үнэт эдлэлүүдийг дур мэдэн авч хувьдаа завшсан хэмээн хардаж сэрдээд бөөн хэл ам хэрүүл шуугиан болж байсныг зарим нь санаж байгаа байх. Тийнхүү зарга үүсгэсэн тэдний өргөдөл гомдолоор Д.Чойжамцыг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид бөөн сүр дуулиантайгаар шалгаад эцэст нь Нийслэлийн прокуророос “Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн хэл ам хийгчдийнх нь амыг тагласан байлаа. Тухайлбал, 2012 оны 5 дугаар сарын 17-нд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гандантэгчинлэн хийдэд илгээсэн албан бичигт “...Монгол банкны Эрдэнэсийн санд тушаан хадгалуулсан үнэт зүйлсийг үрэгдүүлсэн үйлдлийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн 21141468 дугаартай хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын харъяалал тогтоон хүргүүлснийг хяналтын прокурор хянаад 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 264 дугаартай Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үнд