2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Гэр бүлийн хүчирхийлэлээс гадна бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Ихэвчлэн ураг төрлийн буюу танидаг хүмүүсдээ хүчирхийлүүлдэг гэсэн судалгааг ч олон улсын байгууллагаас гаргажээ. Бүр жигшмээр ч аймшигтай хүний санаанд багтамгүй хэргүүд их гардаг.

Тодруулбал, төрсөн эцэгтээ, төрсөн өвөөдөө, хойд эцэгтээ, хамаатны ахдаа хүчирхийлүүлж сэтгэл санааны хүнд шоконд орох бүр сэтгэцийн өвчтэй болох тохиолдол байсаар байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик тоо байна. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд хамгийн бага нь ой 9 сартай охин ч байгаа нь сэтгэл сэрдхийлгэмээр.

Тиймээс бага насны охидуудадаа анхаарлаа сайн тавих, хамаатан садангийндаа үлдээхгүй байх, мөн танихгүй хүнд даатгаж үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.