2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг төв талбайд суулт зарлаж эхэллээ

“Найман ишиг”-ний хэргийг олон нийтийн анхааралд оруулж сурвалжлан хоригдоод байсан хөхүүл эмэгтэйг суллуулсан билээ. Энэ асуудлыг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд нөлөөлсөн” гэж үзэн голдол гаргасан аж. Үүний дагуу Мөрдөн байцаах газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сэжигтнээр татан байцаалт өгөхийг хүссэн ч тэрээр “Төрийн ордонд ажилтай байгаа учир хоёр хоногийн дараа очихоор хүсэлт өгсөн аж. Гэтэл хоёр хоногийн дараа түүнд сэжигтэн бус яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаад байгаа юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үүнийг эсэргүүцэж олон нийтээс дэмжлэг хүсэн Сүхбаатарын талбайд гараад байсан бол үүнийгээ үргэлжлүүлэн суулт болгон зарлаж байгаагаа мэдэгдлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.