2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
11 сар хүртэлх хугацаанд 27 мянга гаруй хүн унаж байна

Сүүлийн үед цас их орсонтой холбоотойгоор ГССҮТөвд бэртэж гэмтсэн иргэд олноор ирж үйлчлүүлж байгаа талаар ГССҮТөвөөс мэдээллээ.

Иргэд ихэвчлэн дээд доод мөчдийн хугарал, тархи толгойн гэмтэл оноштойгоор ирж байгаа бөгөөд насны хувьд 45-аас дээш болон бага насны хүүхэд зонхилж байна.

Өнгөрсөн оны 11 сартай харьцуулахад энэ жилийн бэртсэн иргэдийн тоо 0.7 хувиар өсчээ.

Өөрөөр хэлбэл энэ оны 11 сарыг хүртэлх хугацаанд 70696 хүн гэмтсэнээс 27518 нь унаж бэртсэн аж. 

Иймд ГССҮТөвөөс ард иргэддээ анхаарал болгоомжтой явахыг санууллаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.