2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” үргэлжилж байна

БСШУСЯ-ын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаа өнөөдөр өдрийн 09:00-18:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ерөнхий боловсролын үйлчилгээ, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн хүртээмж, чанар, хүрсэн түвшинг танилцуулах, боловсролын бодлого хэрэгжилтийн онцлог, ололт, амжилтыг сургалтчлах, иргэдэд зөвлөх үйлчилгээ зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн харъяа ахлах сургууль, тусгай болон спортын, лаборатори сургуулиуд, тус яамны харъяа Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Насан туршийн боловсролын төв, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зарим олон улс, иргэний нийгмийн байгууллага оролцоно.

 “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд байгууллага тус бүр үзэсгэлэн гаргаж, үзүүлэх ажил, нээлттэй хичээл, уралдаан тэмцээн явуулах,  иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөнийг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг бодит үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. 

Үйл ажиллагаа тухайн байгууллага, сургууль цэцэрлэгийн нийт 60 асарт зохион байгуулагдах бөгөөд гол тайз дээр нийтлэг болон боловсролын онцлох зарим үйлчилгээний танилцуулга, сурталчилгаа, урлаг, спорт, технологийн үзүүлэх тоглолт явагдана. 

Б.ЦЭЛМЭГ 

мнөх болон ерөнхий боловсролын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаа өнөөдөр өдрийн 09:00-18:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ерөнхий боловсролын үйлчилгээ, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн хүртээмж, чанар, хүрсэн түвшинг танилцуулах, боловсролын бодлого хэрэгжилтийн онцлог, ололт, амжилтыг сургалтчлах, иргэдэд зөвлөх үйлчилгээ зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн харъяа ахлах сургууль, тусгай болон спортын, лаборатори сургуулиуд, тус яамны харъяа Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Насан туршийн боловсролын төв, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зарим олон улс, иргэний нийгмийн байгууллага оролцоно.

 “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд байгууллага тус бүр үзэсгэлэн гаргаж, үзүүлэх ажил, нээлттэй хичээл, уралдаан тэмцээн явуулах,  иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөнийг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг бодит үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. 

Үйл ажиллагаа тухайн байгууллага, сургууль цэцэрлэгийн нийт 60 асарт зохион байгуулагдах бөгөөд гол тайз дээр нийтлэг болон боловсролын онцлох зарим үйлчилгээний танилцуулга, сурталчилгаа, урлаг, спорт, технологийн үзүүлэх тоглолт явагдана. 

Б.ЦЭЛМЭГ 

БСШУСЯ-ын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаа өнөөдөр өдрийн 09:00-18:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ерөнхий боловсролын үйлчилгээ, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн хүртээмж, чанар, хүрсэн түвшинг танилцуулах, боловсролын бодлого хэрэгжилтийн онцлог, ололт, амжилтыг сургалтчлах, иргэдэд зөвлөх үйлчилгээ зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн харъяа ахлах сургууль, тусгай болон спортын, лаборатори сургуулиуд, тус яамны харъяа Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Насан туршийн боловсролын төв, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зарим олон улс, иргэний нийгмийн байгууллага оролцоно.

 “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд байгууллага тус бүр үзэсгэлэн гаргаж, үзүүлэх ажил, нээлттэй хичээл, уралдаан тэмцээн явуулах,  иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөнийг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг бодит үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. 

Үйл ажиллагаа тухайн байгууллага, сургууль цэцэрлэгийн нийт 60 асарт зохион байгуулагдах бөгөөд гол тайз дээр нийтлэг болон боловсролын онцлох зарим үйлчилгээний танилцуулга, сурталчилгаа, урлаг, спорт, технологийн үзүүлэх тоглолт явагдана. 

Б.ЦЭЛМЭГ 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.