2024 оны 03 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Жем Интернэшнл компанийн нэрэмжит Харцага цолтны хүндэтгэлийн барилдаан болно

Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор 1 сарын 28 ны өдөр 14:00 цагт МБӨ-нд зохион байгуулагдана. Хүнсний манлай үйлдвэр Жем Интернэшнл компанийн нэрэмжит тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн өнгийг тодорхойлох ирэх жилийн чансааг харуулах үзүүштэй энэхүү барилдаанд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм байна.



Бөх сонирхогч үзэгч түмний тэсэн ядан хүлээдэг нэр хүндтэй энэхүү барилдааныг Жем Интернэшнл компани 2006 оноос хойш ийнхүү тасралтгүй 12 дахь жилдээ ивээн тэтгэж, зохион байгуулж байна. Энэ жил чансаагаар тэргүүлж байгаа Улсын Харцага О.Хангай, Харцага Б.Бат-Өлзий гээд нийт 38 Харцага цолтой бөхчүүд барилдахаас гадна улс аймгийн алдар цолтой чансаа дээгүүр бөхчүүд зодоглож сар шинийн өмнөх барилдааны өнгөө үзэж, уран мэхийг уралдуулах юм.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.