2024 оны 06 сарын 22
Мэдээ, мэдээлэл
Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл үр бүтээл гарган ажилассан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль болон цол гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.03.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдав.

ФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа Arslan.mn

“Цэргийн гавъяаны одон”-гоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Насанжаргалын Сумъяа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган албаны ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Улаанбаатарын Жамбацэрэн, “Хурандаа” цолоор Дотоодын цэргийн Багануур дүүрэг дэх тусгай салааны захирагч Доржюндэнгийн Загдрагчаа, “Цэргийн хүндэт медаль”-иар 23 алба хаагч тус тус шагнагдав.

ФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа Arslan.mn

Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа болон Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цол гардан авсан болон шагнагдсан алба хаагчдад хандан “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ойн мэндийг хүргэж иргэд олон нийтийнхээ амар амгалан, тайван амьдралын төлөө мэдлэг ухаан, мэргэжлийн ур чадвар гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан, ажилд нь амжилт, гэр бүлд нь эрүүл энхийг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай хэмээв.

ФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа Arslan.mnФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа Arslan.mnФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа Arslan.mnФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа Arslan.mn

ФОТО

ФОТО: Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
 
24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.