2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
Хон хэрээдийн Л.Энхбат: Хэн нэгний ашиг сонирхолд үйлчлэх зорилготой жагсаал, цуглаанууд болж байна

“Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хамаг Монгол” бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Энхбат өнөөдөр /2018.04.04/ мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Сүүлийн үед зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаан эмх замбараагүй болж эхэлж байна. Хэн дуртай жагсаал хийж, ард түмнийг айдаст автуулдаг, цуурхал тараадаг болжээ. Энэ болохгүй. Би 1990 оноос хойш Монгол орны ардчиллын төлөө олон жагсаал, цуглаанд оролцож, өөрөө ч зохион байгуулж явлаа. Жагсаал, цуглаан зохион байгуулж явсан хүний хувьд хэлэхэд, сэтгэлийн хөөрөлд автсан эсвэл тодорхой эрх ашиг бүхий хэсэг улс төрийн юмуу бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалах гэж хэдэн төгрөг авсан юмны төлөө ард түмнийг турхирдаг зүйл биш. Эх орон, ард түмэн, тусгаар тогтнол тэдний аз жаргалтай амьдралд заналхийлж байгаа аюулыг сөрж хийх үйлдэл. Хэсэг бүлэг улстөрч, бизнесмэн, албан тушаалд сонирхсон хүмүүсийн ард түмний өмнө нэгийгээ гүтгэх, муухай харагдуулах гэж үймээн самуун дэгдээх гэж жагсаал цуглаан хийх нь буруу. Үндсэрхэг үзэлтэн гэж хэлэгддэг хүний хувьд хэлэхэд, ард түмэн үндсэрхэг үзэлтнүүдийн дэмжээгүй, үзэл бодлоо илэрхийлээгүй жагсаал, цуглааныг харж анзаарч байх ёстой.

Би саяхан болсон хүчирхийллийн эсрэг жагсаалыг харсан. Энд ямар ч зорилго, бодлого алга. Цаанаа хэсэг бүлэг хүн рүү ард түмний зүгээс чиглэсэн хилэгнэлийг замхруулах маягтай цуглаан болсон. Хүчирхийллийн эсрэг жагсах гэж байгаа бол ул үндсийг нь таслахын төлөө жагсах ёстой. Бага насны хүүхдийг хүчирхийлж байна гэдэг чинь сэтгэцийн өвчтэй хүний үйлдэл. Ийм гаж сэтгэхүйтэй, өвчтэй хүний үйлдлийг ард түмнийг айдаст автуулах жагсаал руу хувиргаад тодорхой улс төрийн томчууд руу чиглэсэн давалгааг намжаачихаж байгаа юм. Улс орны эрх ашиг бус хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ингэж жагсаал хийж байгаа юм. 

Аливаа жагсаал, цуглаан их үнээр явагддаг. Хэн санхүүжүүлж байна вэ гэдгийг ард түмэн анзаардаг байх хэрэгтэй. Ер нь 100 хүнтэй жагсаалын 20 нь зохион байгуулагч, үлдсэн 70-80 хувь нь сонирхогч байдаг. Сонирхож ирээд тухайн жагсаалын ухуулга, сурталчилгаанд автаад эмх замбараагүй байдал үүсгэх, буруу тийшээ халтирах үзэгдэл байдаг. Манай ард түмэн эрх орон, ирээдүйн эрх ашгаа хамгаалахын төлөө жагсах нь зөв. Үүнийг зөв хийх ёстой. Одоо бол ард түмэн юуг зөв, юу нь буруу вэ гэдгийг ялгадаг болчихсон. Тиймээс аливаа жагсаал, цуглааныг зохион байгуулахдаа үндэслэлээ баттай хийх хэрэгтэй. 
 

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.