2024 оны 04 сарын 23
Мэдээ, мэдээлэл
Улсын хилээр 1350 кг дэрэвгэр жиргэрүү хууль бусаар гаргах гэж байжээ

Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар өнгөрсөн сарын 25,26-нд экспортын нүүрсэн дороос 1745 ш ондаторын арьс, 836 ш тарвагын арьс, 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхай нуусныг илрүүлсэн юм.

Гэтэл дээрх боомтод эрүүгийн шинжтэй зөрчил дахин гарчээ. Тодруубал, энэ сарын 01-нд Монгол улсын иргэн Ө.Э 84-73 УБЛ улсын дугаартай, Норд бенз маркын авто машины чиргүүлд ачсан нүүрсэн доор улсын хилээр гаргахыг хориглосон 45 шуудай бүхий 1350 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нуусан байжээ. Энэ хэргийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг дэрвэгэр жиргэрүүгийн нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Энэ ургамал газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ургамал юм байна. 

 

 
 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.