2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
”Mongol HD” телевизийн захирал Ч.Номин ”Монголын авьяас дундрахгүй гэдгийг ойлгосон”

Өнгөрсөн хоёр жилийн турш Монголын өнцөг булан бүрт буй нуугдсан эрдэнэсүүдийг нээн илрүүлж нүд баясгаж сэтгэл сэргээм гайхалтай агшнуудыг бэлэглэж чадсан шоу бол "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг байсан билээ. Тус шоуг албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд хүргэж чадсан хамт олон бол "Mongol HD" телевизийн авьяаслаг хамт олон. Тэдний энэ жилийн үзэгчиддээ барьж буй сюрприз бол дэлхийн хамгийн алдартай хөгжмийн уралдаант шоу нэвтрүүлэг "The Voice" шоуг Монголдоо зохион байгуулсан явдал байв. Өчигдөр орой хоёр цагийн турш үзэгчдийг телевизийнх нь өмнө уяж чадсан тус телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин тус нэвтрүүлгийнхээ талаар "Би олон юм мэдэхгүй. Гэхдээ ажлаа хийх явцдаа нэг юм олж мэдсэн. Тэр нь ”Монголын авьяас дундрахгүй” гэдгийг ойлгосон. Харин түүнийг олж илрүүлэх зүтгэл дундарч болохгүй. 17 ням гарагийн турш бид танд эгшиг бэлэглэнэ. Харин танаас ганц л зүйл хүсье - Сувгаа МонголHD дээр л тавь" хэмээсэн байна. 

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Image may contain: 1 person, smiling

No automatic alt text available.

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.