2024 оны 04 сарын 18
Мэдээ, мэдээлэл
Өнөөдөр болох үйл явдлууд

09.30 цагт Кемпински зочид буудалд “МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна. Утас: 89989676 96664674 70719926

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.30 цагт УИХ-ын Тамгын газраас Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Номын өдөрлөг” зохион байгуулна.

Гандантэгчэнлин хийдэд

09.30 цагт Элчин багш Бакула Ринбүчэгийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Миний монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монголд” арга хэмжээний хүрээнд

10.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Оддын хөлбөмбөгийн тоглолт болно.

11.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд ДАШТ-ий цомыг зална.

12.30 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Супер цомын тоглолт Эрчим, Улаанбаатар Сити клубын хооронд болно.

13.00 цагт “Шангри-Ла Молл”-д Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг олон нийтэд нээлттэй байршуулна.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.