2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах товтой байна. Ирэх даваа гаригт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ.  Бүлгийн хурлаар  намрын чуулганы нээлт, тухайн өдөр хэлэлцэх Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар  ярилцах бололтой.  Намын бүлгийн хуралдааныг  маргааш 11:00 цагаас Төрийн ордонд хийхээр ттөлөвлөж байна. 

Энэ долоо хоногийн эхээр болсон МАН-ын Бага хурал Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалж, бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр ярьсан гэх мэдээллийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга өгөөд байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.