2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Боксынхон М.Анхцэцэгийн дүүд нэг сая төгрөг хандивлалаа

Хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга,Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардал цуглуулах хандивын аян үргэлжилсээр байна. Тэрээр сургууль дээрээ байхдаа санаандгүй байдлаар түлэгдэж, БНСУ-д өндөр үнэтэй мэс засал хийлгэх шаардлагатай болсон  бөгөөд нийт 65 сая төгрөг олохоор М.Анхцэцэг болоод түүний гэр бүл, ойр дотныхон хандивын аян өрнүүлж буй юм.

Саяхан Батлан хамгаалах яамны хамт олон нэг өдрийн цалингаа /6 сая төгрөг/ хандивласан бол, жүдо бөхийн тамирчид мөн зургаан сая төгрөг хандивлаад байсан. Харин өнөөдөр Монголын боксын холбооноос М.Анхцэцэгийн дүүд нэг сая төгрөг хандивлаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.   

Д.Мөнхчимэг /ээж нь/ 5071320523 ХААН банк,

451038475 ХХБ данс ДАНС

Холбоо барих утас: 88063018

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.