2024 оны 06 сарын 22
Мэдээ, мэдээлэл
Биткоиноор саятан болсон нууц нэртэн мөнгө тарааж эхлэв

Биткоины нэрээ гаргаагүй саятан The Pineapple Fund гэх буяны сан байгуулан 6.5 сая гаруй ам.доллар тараагаад байгаа тухай  Gizmodo мэдээлэв.

The Pineapple Fund сангийн мөнгөний шилжүүлэг сайтад илээр тавигдсан байгаа. Хандив өргөсөн найман байгууллагын дунд эрүүл мэндийн асуудалтай холбоотой краудфандингийн Watsiплатформ, эмнэлэгт МДМА наркотикийг хуулчлуулахын төлөө байгаа MAPS хөдөлгөөн, интернэтийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Electronic Frontier Foundation зэрэг багтжээ.

“Биткоин анхлан бий болж байсан өдрүүдэд би түүнийг  ирээдүйтэй гээд худалдан авсан байлаа. Одоо би зарцуулахаасаа хамаагүй илүү мөнгөтэй болсон” гэж тэр нэрээ нууцалсан хүн ярьжээ. Тэрээр 86 сая ам.долларыг буяны зориулалтаар тараана гэж бичсэн байна.

Gizmodo портал Electronic Frontier Foundation сангийн төлөөлөгчтэй холбогдсон тэр The Pineapple Fund сантай хамтарч байгаагаа хэлээд одоо мөнгө шилжин орж ирж байгаа гэв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.