2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Н.Мустафаг байр, машинаар мялаав

Үндэсний их баяр наадмаар урамтай сайхан барилдаж, улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” ХХК-ийн бөх Монгол Улсын начин Н.Мустафад аймаг, орон нутаг, олон түмнээс нь улсын нийслэл Улаанбаатарт хоёр өрөө байр, Тоёота Ланд Круйзер-200 автомашинаар мялааж, хүндэтгэл үзүүлжээ.

Н.Мустафагийн начин цолыг мялааж хувиасаа 115 сая төгрөг гарган 150 сая төгрөгийн үнэтэй машин бэлэглэсэн залууг Ж.Нурбек гэдэг байна. Баян-Өлгий аймгийн Толбо сумын гаралтай тэрбээр Улаанбаатар хотод амьдарч, хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээний удирдах зөвлөлийн гишүүн юм.

М.Оргил

 Эх сурвалж: Gogo.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.