2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Ким Жөн Намыг хөнөөсөн хэргийг Малайзын дээд шүүхэд шилжүүлжээ
Малайзын Селангор мужийн доод шатны шүүх Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жөн Уны төрсөн ах Ким Жөн Намын амийг хөнөөсөн хоёр гэмт этгээдийн хэргийг Дээд шүүхэд шилжүүлжээ.

Энэхүү дуулиант хэргийн сэжигтнүүд бол өдгөө 25 настай Индонезийн иргэн эмэгтэй Сити Айсиа, 29 настай Вьетнамын иргэн эмэгтэй Доан Тхи Хуонг нар  юм. Малайз улсын хуулиар бол, ийм хэрэгт дүүжлэн хороох ял оноодог байна. Гэхдээ ийм ял оноох эсэхийг Малайзын Дээд шүүх шийддэг аж.

Сэжигтэн хоёр эмэгтэйгээс гадна Умард Солонгосын нэг иргэнийг баривчилсан боловч нотлох баримт байхгүй байсан тул түүнийг суллаж, улмаар Малайзаас албадан гаргажээ.

Малайзын цагдаа нарын үзэж байгаагаар, хэрэг явдал гардаг өдөр Умард Солонгосын дөрвөн иргэн Куала-Лумпураас ниссэн ба тэд одоо Пхеньянд байгаа бололтой.  Тэднийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.