2024 оны 05 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Саналын хуудсыг өнөөдөр хүргүүлж дуусгана

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт энэ сарын 7-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ.

Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна. Саналын хуудсыг өнөөдөр бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах аж.

Саналын хуудаст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээг хийсэн байна.

Т.Гэрэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.