2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Дараагийн Засгийн газрын хувь заяа Ж.Бат-Эрдэнэ гишүүний гарт

"Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрыг огцруулах УИХын нэгдсэн чуулган дээр жин дарах үг хэлсэн цөөхөн гишүүдийн тоонд Ж.Бат-Эрдэнэ зүй ёсоор багтана.

Тэрээр "Одоогийн Засгийн газрыг гайхалтай сайн ажилласан гэж хэлэхгүй. Гэхдээ эдийн засгийг сэргээж, хийж хэрэгжүүлсэн ажлууд багагүй бий. Миний хувьд УИХ, Засгийн газарт Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байж дундаж давхарга нэмэгдэж, иргэдийн орлого сайжирна гэдгийг олонтаа хэлж, дэмжиж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч жил шахам ярьсаны эцэст сая Засгийн газар, Сангийн яам, Хөдөө аж ахуйн яамтай ойлголцож "Шинэ хөдөө” төслөө дэмжүүлэхээр болсон. Гэтэл олонхиороо нийлээд Засгийн газрыг унагахаар болчихлоо. Дахиж энэ сэдвээр хэр удаан ярьж байж дараагийн Засгийн газарт ойлгуулахаа мэдэхгүй байна. Хэрэв 2018 оны төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг тусгаж өгдөггүй юм бол би өөрөө огцруулах бичгийг өргөн барина гэдгээ хэлчихье” хэмээн ширүүхэн хэлээд авсан.

Хөдөө орон нутгаас маш их дэмжлэг авч буй түүний санаачилсан "Шинэ хөдөө” төсөл дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтахгүй бол орон нутгаас сонгогдсон гишүүд мэргэжлийн холбоодтойгоо нийлэхэд дараагийн Засгийн газрыг унагахгүй гэх баталгаагүй. Тиймдээ ч тэрээр дараагийн Засгийн газрыг бүрдэхээс нь өмнө өөрийн зүгээс хатуухан сануулга өглөө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.