2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
“Баянголын багачууд” баярын арга хэмжээ болно

Жил бүрийн хүүхдийн баярын өдрийг Баянголын хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. “Баянголын багачууд” баярын арга хэмжээ энэ жил Улаанбаатар паласын гадна талбайд 5 дугаар сарын 31-ний өдөр 12 цагт нээлтээ хийнэ.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр хүүхдүүд та бүхэн  төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос гадна үлгэрийн баатруудтай хөгжилдөн, зургаа татуулж  урлагийн тоглолт үзэх  боломжтой юм. Мөн хүүхэд багачуудад зориулсан баярын парадад  500 гаруй хүүхэд багачууд “Улаанбаатар Төмөр зам”-ын Дуу бүжгийн чуулгын урд талбайгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм. Парадад дүүргийн удирдлагууд, ЕБС-ийн авьяаслаг сурагчид, хамтлаг, дуучид оролцоно.

“Баянголын багачууд” баярын арга хэмжээний үеэр хүүхэд багачуудаа тоглоомын өртөө, танин мэдэхүйн өртөө, амттаны өртөө, спорт өртөө, инээд цалгисан өртөө, үлгэрийн баатруудын өртөө, үзэсгэлэнгийн өртөөгөөр аялуулж, шинэ, сонин, сонирхолтой бүхнийг үзүүлэхээр бэлтгэлээ.

Аз жаргал, баяр хөөрийн эзэн Баянголын хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүсэл мөрөөдлөө биелүүлэх  баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.