2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Турк багшийн хэрэг сураг алдарлаа

Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлахыг оролдсон хэрэг гараад хэдийнэ гурван сар өнгөрчээ. 

Өнгөрсөн 07 дугаар сарын 27-ны өдөр гарсан уг хэрэг Монголд төдийгүй олон улс даяар шуугиан тарьж байсан цаг саяхан. Тэгвэл асуудал намжсаар өдгөө энэ хэрэг ямар шатандаа яваа нь нийгэмд тодорхойгүй болжээ. 

Хэргийг цагдаагийн байгууллага биш, Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа, улс дамнасан онц ноцтой хэрэг учраас ийнхүү тагнуул шалгах ёстой гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болжээ. Албан эх сурвалж ч “Мэдээлэл өгөх боломжгүйг ойлгоорой. Яагаад гэвэл нууцын зэрэглэлд шалгаж байгаа учраас цаанаасаа мэдээлэл өгөхийг хориглосон” гэж мэдээлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.