2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Дэлхийн аварга Д.Сумъяа өнөөдөр хуримлаж байна

Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга гавьяат тамирчин, Д.Сумъяа зуны тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр буюу өнөөдөр хуримаа хийж байна. Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Цогтгэрэлтэй ийнхүү албан ёсны гэр бүл болж буй юм.

Х.Цогтгэрэлийн хувьд хоёр жилийн өмнөөс жүдочин бүсгүйтэй хөтлөлцөн гүйж, өнгөрсөн жил аймгийнхаа наадамд түрүүлж арслан болжээ. Түүнчлэн Туркийн Самсун, БНХАУ-ын Чиндаогийн гран при тэмцээнээс -100 кг мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.

Хүргэн хүү Х.Цогтгэрэл Хөдөлмөрийн баатрын найрнаар нь анх олны нүдэнд харагдаж байсан түүхтэй бөгөөд  хүмүүст мэдэгдээгүй л болохоос хосууд багагүй хугацаанд үерхэж байгаа гэдэг. Ийн эх орныхоо нэрийг тив дэлхийд дуургасан тамирчин бүсгүй их спортын “тогоо”-ноосоо ханиа сонгож, тоонот гэрт толгой холбон, айлын бэр, хүний гэргий болох нь ээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.