2024 оны 07 сарын 12
Мэдээ, мэдээлэл
С.Удвал: МАХН эмч, багш нарын цалинг нэмэх асуудлыг хүчтэй дэмжинэ

МАХН  ирэх даваа гарагт бага чуулганаа хийнэ. Чуулганаар хямралтай нөхцөл байдалд ажиллах стратеги  төлөвлөгөө болон намын гишүүдийн хариуцлагын тухай ярилцах юм байна. МАХН ерөнхийлөгчийн сонгуулиас хойш таван аймагт бүсийн чуулганыг хийж дуусчээ.

“Иргэдийн амжиргаа доогуур байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орлого багассан. Энэ асуудлаар бид гарц гаргалгаа хайж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Цалингаа нэмүүлье гэсэн багш, эмч нар хууль зөрчөөгүй. Харин цалин тэтгэвэрийг нэмнэ гэж гарч ирчихээд ард түмнийг даварсан, давраагүй гэж хэлж байгаа эрх баригчид хууль зөрчиж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын төлөө МАХН ард түмнийхээ төлөө шийдвэртэйгээр орлого, цалин, тэтгэвэрийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна” гэж МАХН-ын дэд дарга С.Ганбаатар хэлэв.

Харин МАХН-ын нарийн бичгийн дарга С.Удвал “МАХН эмч, багш нарын цалинг нэмэх асуудлыг хүчтэй дэмжинэ. Эмч 2.4-2.6 сая төгрөгийн цалинтай, сувилагч 1.6-1.8 сая төгрөгийн цалинтай ажиллах ёстой гэж эрүүл мэндийн ажилтны өртөг зардлын судалгаанд тусгасан байдаг” гэж  онцоллоо.

Б.Цэрэнханд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.