2025 оны 02 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрандаа удаан хугацаагаар тогтож чаддаггүй нь олон шалтгаантай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг 6 аймагт барьж байгуулахаар болсон тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх IV конгрессийн нээлтийн үеэр мэдээллээ. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 онд ашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна” хэмээх чихэнд чимэгтэй мэдээллээр Ази номхон далайн бүсийн IV конгрессийн үйл ажиллагаанд амжилт хүссэн.

Конгресст нийт 43 улсын 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа тус хуралд оролцож байгааг ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлж байсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Аж ахуй нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах квот тогтоох, ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий болгохыг дэмжин ажиллаж байна.  Засгийн газар Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгож байна. Амралт, орон сууцны үнийн хөнгөлөлт эдлүүлж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор байнгын асаргаа шаардлагатай тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байгаа юм. Эрүүл  мэндийн даатгалд нийт иргэдийн 90 орчим хувь нь хамрагдаж байна.

Цаашид Засгийн газар төрийн бодлого шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй ажиллахаар төлөвлөж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад бид хүний тулгамдсан асуудал болоод байна" хэмээн хурлын эхэнд онцлон тэмдэглэсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тулгамдаж байгаа асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хөгжүүлэх сайхан боломж хэмээн оролцогчид хэлж байлаа. Оролцогчдын хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

“Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Н.Мөнхжаргал: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах боломж нөхцөлийн талаар илтгэл тавьж, үгээ хэлсэн. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалах, тэдний өдөр тутмын нийгмийг оролцоог нэмэгдүүлэхэд хувийн туслах үйлчилгээ нь хамгийн оновчтой нийгмийн халамжийн үйлчилгээ юм. Хэдийгээр хуулиар дээрх асуудлыг баталгаажуулсан хэдий ч бие даан амьдрахад дэмжих үйлчилгээний санхүүжилт болон хэнд, хэрхэн ямар хэлбэрээр хүргэх зэрэг нь нэн чухал. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрахад дэмжих төвүүд үүсгэн байгуулагдаж, олон улсын сан болон гадаад хамтынг ажиллагааны дэмжлэгээр хувийн туслах болон бусад шинэ хэлбэрийн үйлчилгээг загвар байдлаар туршиж, өөрийн орны онцлогт нийцүүлэх ажил хийгдэж байгаа сайн жишээ олон бий” гэсэн юм.

Монголын “DEF форум”-ын тэргүүн Б.Энхням: Jica төслийн хүрээнд 32 сургагч багш бэлтгэн гаргасан талаар танилцуулсан. Тэрбээр “2017 оноос хойш DEF сургалтыг 200 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 7000 гаруй хүн хамрагдаад байна. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо DEF сургалтын дараа хороогоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд  төдийгүй өндөр настан, жирэмсэн ээжүүд, хүүхдийн гэх мэт хүнд ээлтэй хороо болгон өөрчлөх хүсэлт гаргасан боловч тэдэнд хөрөнгө санхүүгийн боломж байгаагүй. Иймээс хорооны ажилтан, албан хаагчид өөрсдөө мөнгө цуглуулан ханын бариул, налуу замаа өөрсдөө хийж гэж хэлж болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй бүх хүнд ээлтэй, найрсаг, хамт олон болж өөрчлөгдсөн” гэв.

Мирайров к