2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Үнэний дуу хоолой болсон иргэд, сэтгүүлчдийг эрх баригчдын захиалгаар дарамтлахгүй байхыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга цагдаагийн албан хаагчдад хандан уриалга гаргалаа.

Авлига, хээл хахуулийн сүлжээ бий болж, төрийн албыг хүртэл үнэлж худалддаг болсон энэ цаг үед иргэн нэг бүр хариуцлагатай хандах, ойлгох, ухаарах сэрэх цаг болсныг дурдан, сэтгэлийн дуудлагаар энэ сонгуульд оролцож буйгаа илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдад хандсан байна. 

Тэрбээр уриалгадаа Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж буй энгийн иргэд болон олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг хориглох бус, харин тэдний эрхийг эдлүүлэн хамгаалж, шударга ёсны талд байж, эрхэм үүргээ хэрэгжүүлж ажиллахыг хүсч, энгийн иргэдийнхээ талд тууштай зогсохыг уриалсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.