2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Ё.Баатарбилэгийг “НВЦ“ ХХК-ийн захирлаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татжээ

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр прокурорын байгууллагаас УИХ-д оруулсан гэх мэдээллийг эх сурвалжаас өгч буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын нэрийг оруулжээ. Ё.Баатарбилэг гишүүнийг хахууль авсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татсан аж. Нарийвчилбал, түүнийг "НВЦ" ХХК-ын захирлаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх.

Харин үлдсэн гурвыг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.