Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилсон байна.
Ж.Сандагсүрэн нь 2012-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд СХД-ийн Засаг дарга, 2020-2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2020 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хөгжлийн корпорацийн захирлаас томилогдон ажиллаж байсан юм.
Сонирхуулахад, Ж.Сандагсүрэн нь Баянхонгор аймгийн гаралтай бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутгийнх билээ.
24news.mn