2026 оны 02 сарын 27
Мэдээ, мэдээлэл
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД СҮҮЛИЙН ДӨРӨВ ХОНОГ ХҮЧТЭЙ ЦАСАН ШУУРГА ШУУРЧ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ
 
Их цас гэр давах хэмжээнд хүртэл зузаарч, малын хашаа хороо цасаар дүүрэн булагдаад байна. Зам бүрэн хаагдсан тул малчид сумын төв орж бензин авах боломжгүй болжээ.
Сумын хэмжээнд нийт 25 мянган толгой мал уруудсан байна. Аврагчид иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа ч хүн хүч, машин техник дутмаг байгаа аж. Шуурга зогсоогүй, зам даваа хаагдсаны улмаас зарим иргэдэд тусламж хүрэх боломжгүй болоод байна.

24news.mn

http://24news.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.