Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж дууслаа.
Шүүхээс, хэргийг бүрэн шалгаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс гаргасан зарим хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргажээ. Мөн зарим хүнийг цагаатгасан шийдвэр болон ял, шийтгэлийг хэвээр үлдээв.
Тухайлбал, анхан шатны шүүхийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж байв.
Гэвч давж заалдах шатны шүүх:
Давж заалдах шатны шүүх Н.Алтанхуягийг буруутай гэж тогтоогоогүй. Гэхдээ цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалаа.
24news.mn